Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MO2011_4 - Мөс |
Хойд мөсөн далайд Исландын нийслэл Рейкявик хотоос эхлэн мөсний цууралт үүсчээ. Энэ нь дэлхийн дулаарлаас болсон эсэх талаар эрдэмтэд хэсэг маргалдсаны эцэст юу ч гэсэн энэ цууралт хаа хүртэл явж байгааг мэдэхээр шийдсэн байна.
Цууралт нь координатын эх болгон авсан Рейкявик хотоос эхэлсэн тахир шугам байдлаар дүрслэгдэнэ. Тахир шугамын оройнууд бүхэл координаттай цэгүүд дээр оршино. Тахир шугам нь өөрийгөө огтолж болно. Тэг урттай хэрчим байхгүй. Хэрчим өмнөх хэрчимтэйгээ нэг шулуун дээр оршиж байж болно.
Эрдэмтдэд энэ ажилд нь туслахын тулд тахир шугамын хэрчим бүр өмнөх хэрчимтэйгээ холбогдсон оройтой харьцангуйгаар цагийн зүүний дагуу эсвэл эсрэг эргэсэн байрлалтай байгааг тодорхойлох програм бич.
Input
Эхний мөрөнд тахир шугам дахь хэрчмийн тоо болох N натурал тоо өгөгдөнө (2<N<106). Дараагийн N ширхэг мөрөнд тахир шугамын эхний оройгоос бусад оройнуудын x, y координатууд зайгаар тусгаарлагдан тахир шугаманд орсон дарааллаараа өгөгдөнө (x, y тоонууд нь бүхэл тоо байх ба модулиараа 106-аас бага байна).
Output
N-1 ширхэг мөрөнд эхний хэрчмээс бусад хэрчим бүрийн хувьд өмнөх хэрчимтэйгээ харьцангуйгаар цагийн зүүний дагуу эсвэл эсрэг эргэсэн байрлалтай байгаа тухай мэдээллийг харгалзан “CW” болон “CCW” гэсэн үгээр илэрхийлэн хэвлэнэ (давхар хашилтыг хэвлэхгүй, CW – clockwise буюу цагийн зүүний дагуу, CCW – counter clockwise буюу цагийн зүүний эсрэг гэсэн үг болно). Хэрэв ямар нэг хэрчим өмнөх хэрчимтэйгээ хамт нэг шулуун дээр оршиж байвал “NONE” гэсэн үгийг хэвлэнэ.
Example
Input:5
3 2
6 -2
9 1
11 3
8 4 Output:CW
CCW
NONE
CCW
Тайлбар: Дээрх жишээ оролт дээрх тахир шугамыг доорх зурагт үзүүлэв.
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2011-05-10 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | C CSHARP C++ 4.3.2 CPP LISP sbcl LISP clisp JAVA PAS-GPC PAS-FPC PERL PERL6 PHP PYTHON PYTHON3 PY_NBC RUBY |
Эх сурвалж: | ММЗО 2011 |
hide comments
2015-02-01 06:53:10 мандах
модиулаараа гэхээр координат нь сөрөг тоо байж болохгүй гэсэн үг биздэ? |
|
2014-02-08 15:03:12 Barack Obama
Баярлалаа :-) |
|
2014-02-08 15:02:42 Barack Obama
Зохиогч өөрийнхөө бодолтыг илгээж үзсэн үү. Энэ яах аргагүй 1 секундэд амжихгүй байна. Сервер удаан байх. |
|
2014-02-08 14:33:03 Barack Obama
O(N) бодолт амжихгүй байна. Хугацааг нэмнэ үү. |
|
2014-02-08 14:19:12 always_accept
Хугацааг нэмнэ үү |