Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ULS20131 - Хаалт

Зөвхөн “{“, “}”, “[“, “]”, “(“, “)”, “<”, “>” тэмдэгтүүдээс тогтсон, дараах нөхцлүүдийн ядаж аль нэгийг хангах S илэрхийллийг зөв илэрхийлэл гэе:

  1. S нь хоосон тэмдэгт мөр
  2. S-ийг S = S1 + S2 + … + SN (N > 1) хэлбэрээр бичиж болдог байх. Энд Si нь хоосон биш, зөв илэрхийллүүд, “+” үйлдэл нь тэмдэгт мөрүүдийг залгах үйлдэл юм.
  3. S-ийг S = ’{‘ + Z + ’}’ эсвэл S = ’[‘ + Z + ’]’ эсвэл S = ’(‘ + Z + ’)’ эсвэл S = ’<’ + Z + ’>’ хэлбэрээр бичиж болдог байх. Энд Z нь зөв илэрхийлэл.

Зөвхөн “{“, “}”, “[“, “]”, “(“, “)”, “<”, “>” тэмдэгтүүдээс тогтсон тэмдэгт мөр өгөгдөв. Энэ илэрхийллийг зөв илэрхийлэл болгохын тулд хамгийн багадаа хэдэн тэмдэгт нэмэх хэрэгтэйг тодорхойл.

Input

Оролтын файлд зөвхөн “{“, “}”, “[“, “]”, “(“, “)”, “<”, “>” тэмдэгтүүдээс тогтсон тэмдэгт мөр өгөгдөнө. Тэмдэгт мөрийн урт 100-гаас хэтрэхгүй.

Output

Бодлогын хариу болох сөрөг биш бүхэл тоог гаргана.

Example

Input:
><)(][

Output:
6

Input:
([{}])

Output:
0


Нэмсэн:sw40
Огноо:2013-04-27
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:УПО 2013

hide comments
2020-08-06 05:14:56
buduun humuus enuug bodog chadahgui

2018-04-19 04:52:16


Last edit: 2018-04-19 05:25:42
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.