Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
ULS14_7 - Луугийн муруй |
Цаасыг давхарлан нугалж, нугалаасуудыг 90 градусын өнцгөөр тэнийлгэхэд үүсгэх дүрсийг луугийн муруй гэх ба доорх зураг дээр 1-ээс 3-р эрэмбийн луугийн муруйнуудыг дүрсэлсэн байна.
Луугийн муруй бүрийг тэг болон нэгээс бүтсэн хоёртын дарааллыг харгалзуулж болно. Энэ дарааллыг үүсгэхдээ муруйн эхлэлээс төгсгөл (сумтай үзүүр) хүртэл явахад дайралдах өнцөг дээр баруун гар тийш эргэх бол 0 гэсэн тоог, зүүн гар тийш эргэх бол 1 гэсэн тоог харгалзуулна.
Жишээ нь дээрх зураг дээр байгаа гурван муруйн дарааллуудыг доорх хүснэгтэнд үзүүлэв:
Луугийн муруйн эрэмбэ
Хоёртын дараалал
1
1
2
110
3
1101100
n натурал тоо өгөгдсөн бол n-р эрэмбийн луугийн муруйд харгалзах хоёртын дарааллыг байгуул.
Оролт
Луугийн муруйн эрэмбийг илэрхийлэх n натурал тоо өгөгдөнө (n<20)
Гаралт
Өгөгдсөн эрэмбийн луугийн муруйд харгалзах хоёртын дарааллыг гаргана
Жишээ оролт
3
Жишээ гаралт
1101100
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2014-05-13 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE |
hide comments