Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ULS14_3 - Тамга

Археологичид эртний Хүннү хэлээр бичсэн дугуй тамга олжээ. Тамган дээр S гэсэн тэмдэгт мөрийг төгсгөлийнх нь араас эхлэл нь залгагдсан байдлаар дүрсэлсэн.

Тэд тамган дотроос W үгийг хайж байгаа ба тэр нь g үсгээс тогтоно.

Хүннү хэлний гол онцлог нь үгэн дотор байгаа үсэгнүүд чөлөөтэйгээр байраа сольж болдогт оршино.

Тэдэнд W үг тамганд хэдэн удаа орсныг тооцоолох програм бич.

Хязгаарлалт

1 ≤ g ≤ 3000                         W үгийн урт

g ≤ |S| ≤ 3000000             S тэмдэгт мөрийн урт

Оролт

Эхний мөрөнд g болон |S|-ийг илэрхийлэх хоёр бүхэл тоо байна.

Хоёр дахь мөрөнд g тэмдэгтээс тогтох W үг байрлана. Тэмдэгтүүд нь англи цагаан толгойн том болон жижиг үсгүүд байж болох ба том, жижиг үсгийг ялгаатайд тооцно.

Гурав дахь мөрөнд тамган дээр байгаа S тэмдэгт мөр байрлана. Тэмдэгтүүд нь англи цагаан толгойн том болон жижиг үсгүүд байж болох ба том, жижиг үсгийг ялгаатайд тооцно.

Гаралт

S тэмдэгт мөрөнд W үг хэдэн удаа орсныг харуулах бүхэл тоог гаргана.

Жишээ оролт

4 11

cZdf

ZbRfZbrZcfd

Жишээ гаралт

2

 


Нэмсэн:sw40
Огноо:2014-05-07
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE

hide comments
2015-04-22 13:02:30 coderman
бодох санаа өгөөч
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.