Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ULS14_1 - Илэрхийлэл

n орой бүхий олон өнцөгт дээр нэг хүн тоглох дараах тоглоомыг авч үзье.

n=4 үед олон өнцөгтийг графаар дүрсэлснийг доорх зурагт үзүүлэв.

Олон өнцөгтийн орой бүрт бүхэл тоон утга байх ба ирмэг бүр дээр “+” (нэмэх), “-“ (хасах), “*” (үржих) гэсэн гурван үйлдлийн нэг байрлана.

Олон өнцөгтийн ирмэгүүд 1-ээс n хүртлэх тоонуудаар дугаарлагдсан.

Эхний нүүдлээр аль нэг ирмэгийг устгана.

Дараагийн нүүдэл бүр дараах алхмуудаас тогтоно:

  • E ирмэг болон түүгээр хоорондоо холбогдсон V1, V2 оройнуудыг сонгон авна.
  • E ирмэг дээрх үйлдлийг V1, V2 оройнууд дээрх тоон дээр хийхэд гарсан утгаар шинэ орой үүсгэн E ирмэг болон V1, V2 оройнуудын оронд байрлуулна. Энд “-“ (хасах) үйлдлийг хийхдээ цагийн зүүний дагуу чиглэлд хийнэ (Тоглолтын жишээг үз).

Ганц ч ирмэггүй болох үед тоглоом дуусна. Тоглоомын үр дүн нь үлдсэн ганц оройн дээр байгаа тоо болно.

Тоглолтын жишээ. Дээрх зурагт үзүүлсэн олон өнцөгт дээр тоглосон гэж үзье. Тоглогч 3-р ирмэгийг устгаад дараа нь 1-р ирмэгийг устгаж, эцэст нь 4 ба 2-р ирмэгийг устгасан байг. Үр дүнд нь 28 гэсэн тоо гарна (доорх зургийг үз).

 

Өгөгдсөн олон өнцөгт дээр тоглолт хийхэд үлдэх орой дээр байх хамгийн их утгыг болон энэ утгыг гаргахын тулд эхний нүүдлээр устгах ирмэгүүдийн дугаарыг олох програм бич.

Оролт

Оролтонд n орой бүхий олон өнцөгтийг дүрсэлнэ.

Оролт хоёр мөрөөс тогтоно.

Эхний мөрөнд n тоо байрлана.

Хоёр дахь мөрөнд 1-ээс n хүртлэх дугаартай ирмэгүүд дээрх үйлдлийн тэмдэглэгээ болон түүний ард хоосон зайгаар тусгаарлагдан орой дээр байгаа тоо өгөгдөнө (эхний тоо нь 1 болон 2-р ирмэгийн завсар, дараагийн тоо нь 2 болон 3-р ирмэгийн завсар гэх мэтээр хамгийн сүүлд n-р болон 1-р ирмэгийн завсар байрлах тоо юм). “+” үйлдлийн тэмдэглэгээ нь a үсэг, “-“ үйлдлийн тэмдэглэгээ нь s үсэг, “*” үйлдлийн тэмдэглэгээ нь m үсэг байна.

Гаралт

Өгөгдсөн олон өнцөгтийн хамгийн сүүлд үлдэх оройд байж болох хамгийн их утгыг хэвлэнэ. 

Хязгаарлалт: 3 ≤ n ≤ 50 байх ба ямар ч нүүдлийн дараа гарах утга нь [-109, 109] завсарт байна.

Жишээ оролт

4

s -7 a 4 m 2 m 5

Жишээ гаралт

96

 


Нэмсэн:sw40
Огноо:2014-05-14
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE

hide comments
2017-04-26 01:54:55 coderman
jishee oroltiin hariu ni 33 uu?
2014-05-22 05:19:35 ulzii
mm oguulberee zassan bna suuld orshih oroigoo hevlehgui boltson yum bn
2014-05-19 12:57:19 ulzii
sw40 tentssen geheer minii buruu yum bna oo
2014-05-19 09:50:17 ulzii
input:
50
m 3 a -6 s 2 s 8 a 9 s 1 s -1 s 1 m 8 m 3 s 2 s 4 s 5 s 5 s 3 m 4 s 6 s 2 s -5 s 4 s -9 s 7 s 5 s 6 s 7 s 5 s 1 s 3 s 5 s 4 s 3 m 8 s -1 s 6 s -4 s 6 s 3 s 9 s 6 s 6 s 5 s 8 s -8 s -4 s 9 s 6 s 6 s 8 s -9 s 4
output:
917951292
42
buruu yum bailgui dee

2014-05-19 09:18:25 ulzii
Ene test ni aldaadai yum bna
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.