Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
ULS11102 - Гантиг |
Гантиг чулуу олборлох үйлдвэр орд газраасаа a x b x c метр хэмжээтэй, тэгш өнцөгт параллелограм хэлбэртэй цул гантигийг гарган авч зүсэх цех рүү илгээжээ. Энд a, b, c нь бүхэл тоонууд (1 <= a, b, c < 106).
Цехэд авчирсан цул гантигийг хөрөөний тусламжтайгаар 1 х 1 х 1 метр хэмжээтэй кубуудэд хувааж зүсэх ёстой.
Гантигийг зүсэхийн тулд эхлээд түүнийг хөрөөний доор тискинд хавчуулан байрлуулна. Хөрөөний ир нь зүсэх гэж байгаа гадаргуунуудтайгаа перпендикуляр, бусад талуудтай параллелаар байрлана.
Тискинд нэг зэрэг хэд хэдэн гантигны хэсгийг хавчуулан хөрөөдөх боломжгүй ба зөвхөн нэг л гантигны хэсгийг хавчуулан хөрөөдөж болно.
Өгөгдсөн цул гантигийг нэгж хэмжээтэй кубуудэд хуваахын тулд хөрөөг хамгийн багадаа хэдэн удаа ажиллуулах хэрэгтэйг тодорхойл.
Input
a, b, c бүхэл тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Output
Хөрөөг хамгийн багадаа хэдэн удаа ажиллуулахыг илэрхийлсэн нэг бүхэл тоог гаргана.
Example
Input: 5 3 4 Output: 59
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2014-05-24 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | 2011 улсын олимпиад |