Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
ULS10_2 - Нийлбэр олонлог |
A={a1, a2, a3, ..., an}; B={b1, b2, b3, ..., bm}; гэсэн натурал тоон элементтэй хоёр олонлог байв. C=A+B олонлогийг шинээр үүсгэв. C олонлог нь A олонлогийн элемент тус бүр дээр B олонлогийн элементүүдийг нэмэх замаар үүсгэх олонлог юм.
Жишээлбэл: A={1, 2}; B={3, 10, 100}=> C={4, 11, 101, 5, 12, 102}.
A={1, 2 , 3, 4}; B={2, 3, 100}=> C={3, 4, 5, 6, 7, 101, 102, 103, 104} байна.
Даалгавар: A, B олонлогууд өгөгдөхөд C олонлогийг ол.
Input
Оролт хэд хэдэн тестээс тогтоно. Эхний мөрөнд тестийн тоо t (1<=t<=10) байна (Тест бүр дараах байдлаар доош цувран байрлана). Дараагийн мөрд А олонлогийн элементийн тоо n (1<=n<=15000) байх ба түүний дараагийн n мөрд A олонлогийн элементүүд болох ai (ai<=16000) –үүд нэг нэгээрээ байна. Дараагийн мөрд B олонлогийн элементийн тоо m (1<=m<=15000) байх ба түүний дараагийн m мөрд B олонлогийн элементүүд болох bi (bi<=16000) –үүд нэг нэгээрээ байна.
Output
Оролтын дарааллаар тест бүрийн хувьд С олонлогийн элементүүдийг өсөх эрэмбээр гарга.
Example
Input:2
1
300
2
20
10
3
1
3
2
1
2
Output:310
320
3
4
5
Улсын програмчлалын XX олимпиад
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2010-05-18 |
Хугацааны хязгаарлалт: | 0.402s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OBJC OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST SQLITE TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ULS10 |
hide comments
2021-09-23 14:22:08 erdenebayr_d
Өө нээрээ энэ бодлогыг fast fourier transform гэдэг алгоримтаар бодож болдог шүү. |
|
2021-09-23 14:20:54 erdenebayr_d
Энд C олонлогт үүсэх элементүүдийг давтагдахгүй байдлаар гаргах юм байна. Жишээ нь A = {1, 2} B = {2, 3} байхад А, В олонлогуудын элементүүдийг гишүүнчлэн нэмэхэд C = {3, 4, 4, 5} гэж гарах боловч 4 гэдэг тоо хоёр удаа давхардаж байгааг тооцохгүй зөвхөн нэг л удаа 4 гэдэг тоог С олонлогт оруулах юм байна |
|
2013-12-17 14:50:43 LearnerMN
Оролттойгоо нийлээд M*N Амжихгүй л юм даа. Last edit: 2013-12-19 13:06:03 |
|
2010-08-30 10:49:04 sw40
Хугацааг 3с болгов. |