Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

TSEREG - Цэрэг

Их монгол улсын үед эзэн Чингис хаан нэгэн аян дайнд явах цэргийг бүрдүүлэн хошууч жанжинаар Зэвийг томилж түүнд нийт цэргээс дайнд орох цэргийг бүрдүүлэхдээ дараах хуулиар сонгохыг зарлигджээ. Эхлээд Цэргүүдээ нэг эгнээнд жагсааж дугаарлаад тэднээс аль ч хоёр зэрэгцэж зогссон цэргүүд ороогүй байхаар дайнд орох цэргүүдийг сонгох хэрэгтэй гэжээ. Гэхдээ Чингис хаан зарлигтаа Зэв жанжинд нэг цэрэг аваад ч дайнд орж болохыг анхааруулжээ. Тэгвэл та энэ хуулиар сонгоход гарах ялгаатай сонголтуудын нийт тоог тогтоох програм зохионо уу!

Input

Оролт хэд хэдэн тохиолдолуудтай бөгөөд эхний мөрөнд тохиолдлын тоо T(1<=T<=20) байрлана. Дараачийн мөрүүдэд тохиолдолууд буюу цэргүүдийн тоонууд нэг нэг мөрөнд байрлана. Цэргийн тоонууд xi нь (2 < xi < 10^9) байна.

Output

Гаралт нь нэг нэг мөрөнд байрлах бөгөөд тэдгээр нь оролтын тохиолдлуудад харгалзах сонголтуудын нийт тоонууд болно.Гэхдээ тэдгээрийг тус тус 10^6-д хуваагаад үлдэгдэлүүдийг хэвлэх хэрэгтэй.

Example

Input:
4
3
5
30
40


Output:
4
12
178308
914295 


Нэмсэн:sw40
Огноо:2009-04-06
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:ACM 2009 subregional Mongolia

hide comments
2022-05-15 10:20:53
Pisano Period
2019-10-31 06:51:54
5 ygd 12 garaad bgan bol 11 bishuu tailbarlad ogooch
2009-04-07 07:52:19 sw40
Их багын тэмдэг нь алга болчихсон байж. Одоо яг Багаболдын өгсөн янзаараа байна.
2009-04-07 03:04:29 osb
tsergiin toonii hamgiin ihni yamar bh yum be
2009-04-06 10:11:23 sw40
Жишээ гаралт:
4
12
46367
21392

байсныг

4
12
178308
914295

болгон засав.

Last edit: 2009-04-06 10:11:47
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.