Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
TIM1461 - Шинэ жил |
Шинэ жил бүр өвлийн өвгөн хүүхдийн цэцэрлэгт ирж гэрлэн чимэглэлийг нь засч өгдөг. Гэрлэн чимэглэл нь хавтгай дахь n нэгж хэсэг бүхий тахир шугамаар илэрхийлэгдэнэ. Мөн уг гэрлэн чимэглэлийг илэрхийлэх тахир шугам нь (0, 0) координаттай цэг буюу цахилгааны залгуурын байгаа газраас эхлэн, (N, 0) координаттай цэгт дуусдаг. Нэгж хэсэг бүр нь хэвтээ байрлалд байж болох ба эсвэл ОХ тэнхлэгтэй үүсгэх бага өнцөг нь 45 градус байна. Бас нэгж хэсэг бүрийн хэвтээ тэнхлэг дээрх проекцийн урт нь нэгтэй тэнцүү байна. Тахир шугамын нэг ч оройн y координат сөрөг байж болохгүй ба дараалсан хоёр оройн y координат тэгтэй тэнцүү байж болохгүй. Өгсөх (уруудах) нэгж хэсэг гэж баруун төгсгөлийнх нь у координат зүүн төгсгөлийнхөө у координатаас их (харгалзан бага) байх нэгж хэсгийг хэлнэ. Зүүн баруун төгсгөлүүдийнх нь у координатууд тэнцүү байх нэгж хэсгийг хэвтээ нэгж хэсэг гэнэ. Өгсөх нэгж хэсгийг ‘u’, уруудах нэгж хэсгийг ‘d’, хэвтээ нэгж хэсгийг ‘h’ үсгээр тэмдэглэе. Тэгвэл гэрлэн чимэглэлийг N үсэгтэй тэмдэгт мөрөөр илэрхийлж болно. Өвлийн өвгөний шидэт номонд гэрлэн чимэглэлийн бүх боломжит засалтуудыг тэмдэгт мөрөөр илэрхийлсэн байдаг ба тэдгээр нь цагаан толгойн дарааллаараа байдаг. Хэрэв өнгөрсөн жил өвлийн өвгөний зассан гэрлэн чимэглэлийг илэрхийлэх тэмдэгт мөр өгөгдсөн ба энэ жил тэрээр өөрийн номонд байгаа дараагийн байрлалаар гэрлэн чимэглэлээ засахыг хүсч байгаа. Түүний номыг хэрэглэлгүйгээр энэ оны гэрлэн чимэглэлийн байрлалыг ол.
Input
Эхний мөрөнд N (1 ≤ N ≤ 60000) бүхэл тоо өгөгдөнө. Хоёр дахь мөрөнд өнгөрсөн жилийн гэрлэн чимэглэлийг дүрслэх N үсэгтэй (‘u’, ‘d’ эсвэл ‘h’) тэмдэгт мөр өгөгдөнө.
Output
Өвлийн өвгөний энэ жил хэрэглэх гэрлэн чимэглэлийн байрлалыг үзүүлэх тэмдэгт мөрийг хэвлэнэ. Хэрэв ийм байрлал олдох боломжгүй бол ‘No solution’ гэсэн үгийг хэвлэнэ (зөвхөн энэ хоёр үгийг, апострофгүйгээр хэвлэнэ).
Example
Input: 6 uhduhd Output: uhhdud
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2007-10-18 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | TOJ |
hide comments
2014-12-07 07:50:48 batorshih
humuuse imput 8 uuduhhdd output uuhdhudd input 6 uhhdud output uhhudd monuu (daraalalin uchiriig sain tailbarlaad ogooch) |
|
2013-01-01 20:31:16 Dunno
Nice problem!! |