Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

PO2011_3 - АТМ

Робин Гуд баячуудыг ойд дээрэмдэх нь маш их хөдөлмөр шаардах ажил байна гэж бодох болсон тул өөр хэлбэрийн буюу

ATM (мөнгөний автомат машин) дээрэмдэх ажил руу шилжжээ.

АТМ дээрэмдэхийн тулд Робин АТМ-ээс цалингаа авч байгаа хүний ард зогсон түүний ПИН кодоо оруулахдаа

ямар дөрвөн цифр дарсныг таахыг оролдоно. Ингэхдээ хамгийн эхэнд ямар цифрийг дарсныг Робин хулгайгаар

харж чадах боловч сүүлийн гурван цифрийг харж чаддаггүй.

Иймд Робин үлдсэн гурван цифрийг таахын тулд АТМ-ийн арван цифрүүдийн байрлал болон, тэдгээрийг дарах

бүрд гардаг дуут дохиог ашиглахаар шийджээ. АТМ дээрх цифрүүд нь Зураг 1-т үзүүлсэн дөрвөлжин товчнууд дээр

байрлана.

1

2

3

4

5

6

7

8

9

 

0

 

Зураг 1. АТМ-ийн цифрүүдийн товчнуудын байрлал

Хүн ПИН кодоо оруулахдаа товчнуудын төв дээр дарах ба нэг талаараа нийлж буй хоёр товчны төвүүдийн

хоорондох зай нь 2 см. Үүнийг ашиглан Робин бүх товчнуудын хоорондох зайг таслалын ард нэг оронгийн

нарийвчлалтайгаар олсон.

Ингээд хүний ПИН кодны үлдсэн гурван цифрийг олохын тулд t12 (эхний болон хоёр дахь цифрүүдийн даралтын

хоорондох хугацаа), t23 (хоёр дахь болон гурав дахь цифрүүдийн даралтын хоорондох хугацаа), t34 (гурав

дахь болон дөрөв дэх цифрүүдийн даралтын хоорондох хугацаа) гэсэн гурван хугацааг ашиглана.

Дараах нөхцлүүд биелж байх үед эхний цифр болон t12, t23, t34 хугацаануудыг ашиглан хүний оруулсан байж

болох бүх ПИН кодуудыг цагаан толгойн дарааллаар гарга.

  • Хүний хурууны хурд 1 см/сек
  • Хүн зөвхөн долоовор хуруугаараа товчнуудыг дардаг
  • Долоовор хуруу нь нэг товчны төвөөс дараагийн товчны төв рүү шулуун шилждэг 

Долоовор хуруу нь нэг товчийг хоёр удаа дарах үед эдгээр хоёр даралтын хооронд тэг хугацаа зарцуулна.

Оролт

d1 бүхэл тоо (эхний дарсан цифр) болон t12, t23, t34 сөрөг бус бодит тоонууд (дээр тайлбарласан хугацаанууд) 

таслалын ард нэг оронгийн нарийвчлалтайгаар зайгаар тусгаарлагдан нэг мөрөнд өгөгдөнө. Хугацаа тус бүр нь 

утгаараа 6.3-аас хэтрэхгүй.

Гаралт

Хүний оруулсан байж болох боломжит бүх ПИН кодуудыг цагаан толгойн дарааллаар нэг мөрөнд нэг ПИН код 

байхаар гаргана. Сүүлийн гурван цифр олдохгүй байхаар оролт орж ирэхгүй гэж үзнэ.

Жишээ

Оролт

Гаралт

5 0.0 0.0 2.8

5551

5553

5557

5559

9 5.7 2.0 2.0

9121

9123

9125

9141

9145

9147


Нэмсэн:sw40
Огноо:2011-05-04
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:УПО 2011 Day 1

hide comments
2018-04-19 06:40:36
shuluun marshrutaar xD
2011-07-19 07:59:21 George_teller
2*sqrt(8)

Last edit: 2011-07-19 08:14:06
2011-07-12 10:43:30 CS09D006
5.7 cek 3 towchluur damjij chadna biz dee yagaad 9 - 1 puu ochihiin tuld 4 towchluur damjih heregtei shuu dee tegeheer dor hayaaj 6 cek ees ih bh estoi biz dee ai buruu oilgood bna uu
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.