Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

IOI9622 - Префикс

Зарим биологийн объектуудын бүтцийг элементүүдийнх нь дарааллаар илэрхийлж болно. Элементүүдийг том үсгээр тэмдэглэнэ. Биологичид урт дарааллыг богиносгохыг хичээдэг. Богино дарааллуудыг деталиуд гэнэ. Хэрэв P гэсэн олонлогт p1, ..., pn деталиуд байгаад тэдгээрийг p1, ..., pn гэж залгахад үүссэн дараалал нь S-тэй тэнцүү бол S-ийг P-д байгаа деталиудаас тогтсон гэж үзнэ. p1, ..., pn деталиудыг залгана гэдэг нь тэдгээрийг хооронд нь хоосон зай хэрэглэлгүйгээр нийлүүлэхийг хэлнэ. Аль нэг деталь дараалалд нэгээс олон удаа орж болох ба дараалалд заавал бүх деталь агуулагдах албагүй. Жишээ нь ABABACABAAB дарааллыг дараах олонлогийн деталиудаар дүрсэлж болно:
{A, AB, BA, CA, BBC}.
S-ийн эхний К үсгийг S-ийн К урттай префикс гэж нэрлэнэ. Таны програм оролт болгож деталиудын олонлог Р, элементүүдийн дараалал Т-г авна. Р дэх деталиудыг ашиглан үүсгэж болох префиксийн боломжит хамгийн их утгыг ол.

Input

Оролтын хоёр хэсгээс тогтно. Эхний хэсэгт нь деталиудын олонлог Р-г тодорхойлсон байх бол дараагийн хэсэгт нь дараалал Т өгөгднө. Оролтын эхний мөрөнд Р олонлогт байх деталиудын тоо N (1<=N<=100) байрлана. Үүний дараа деталь бүрийг хоёр мөрөөр илэрхийлнэ. Эхний мөрөнд нь уг деталийн урт L (1<=L<=20) тоо байна. Дараагийн мөрөнд нь L урттай, том үсгүүдээс ('A'-гаас 'Z' хүртлэх) тогтох тэмдэгт мөр байна. N ширхэг деталиуд бүгд ялгаатай байна.
Деталиудын дараа дараалал Т өгөгдөнө. Уг дарааллын үсэг бүр нь нэг нэг мөрөнд өгөгдөх ба хамгийн сүүлийн мөрөнд цэг байна. Дарааллын урт нь нэгээс 500 000 хүртэл байж болно.

Output

Гаралт дээр Р олонлогийн деталиудыг ашиглан үүсгэж болох Т-гийн боломжит префиксүүдийн хамгийн их утгыг хэвлэнэ.

Example

Input:
5                  
1                                                     
A                                                     
2                                                     
AB                                                    
3                                                     
BBC                                                   
2                                                     
CA                                                    
2                                                     
BA     
A                          
B                                   
A                                   
B                                   
A                                   
C                                   
A                                   
B                                   
A                                   
A                                   
B                                   
C                                   
B                                   
.       
Output:
11  

Нэмсэн:sw40
Огноо:2007-12-01
Хугацааны хязгаарлалт:0.109s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:IOI96

hide comments
2012-12-30 16:23:23 batjargal
ajillah ueiin aldaa gej yund baih ve
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.