Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
IOI1989 - Тоглоом |
2*n тооны нүд бүхий дараалал өгөгдөв (n<=5). Хоёр хөрш нүд хоосон ба бусад нүднүүдэд n-1 ширхэг А, n-1 ширхэг В тэмдэгтийг байрлуулсан. n=5 үеийн жишээ:
A | B | B | A | A | B | A | B |
Нүүдлийн дүрэм. Дурын хоёр дараалсан нүдэнд байгаа тэмдэгтийг, эрэмбийг нь алдагдуулахгүйгээр хоосон нүднүүд рүү зөөж болно.
Зорилго. Дээрх дүрмийг ашиглан бүх А тэмдэгтүүд бүх В тэмдэгтүүдийн зүүн талд гарсан байх байрлалд оруул. Хоосон нүднүүд хамгийн сүүлд хаана очих нь чухал биш.
Даалгавар. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэх програмыг бич:
- А, В тэмдэгтүүд болон 0 (хоосон нүд) - ээс тогтох дарааллаар өгөгдөх байрлалыг гараас авна. Буруу байрлал өгөгдсөн тохиолдолд WRONG гэсэн гаралт гаргана.
- Өгөгдсөн анхны байрлалын хувьд зорилгодоо хүрэх ямар ч зам байхгүй бол "IMPOSSIBLE" гэж хэвлэнэ
- Зам байвал зорилгод хүрэхэд хамгийн цөөндөө хэдэн нүүдэл хийхийг заасан бүхэл тоог хэвлэнэ.
(нэг хариутай болгохын тулд бага зэрэг хялбаршуулав. олон хариутай тест шалгадаг хувилбарыг удахгүй нэмнэ)
Input
А, В тэмдэгтүүд болон 0 (хоосон нүд) - ээс тогтох дарааллаар өгөгдөх байрлалыг гараас авна
Output
Буруу байрлал өгөгдсөн тохиолдолд WRONG гэсэн гаралт гаргана.
Өгөгдсөн анхны байрлалын хувьд зорилгодоо хүрэх ямар ч зам байхгүй бол "IMPOSSIBLE" гэж хэвлэнэ.
Зам байвал зорилгод хүрэхэд хамгийн цөөндөө хэдэн нүүдэл хийхийг заасан бүхэл тоог хэвлэнэ.
Example
Input: ABBA00ABAB Output: 3
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2013-06-12 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | IOI 1989 |