Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ERD0002 - JAGSAAL

1 -> N (N <= 1000000) тооны 2 сэлгэмэл өгөгдөнө. 1 -> N тооны сэлгэмэл гэдэг нь яг N ширхэг тоо байх ба 1 -> N хоорондох бүх тоо тус бүр яг нэг удаа орсон байх жагсаалт буюу массивыг хэлнэ. Эхний сэлгэмэлийг А, хоёр дахь сэлгэмэлийг В гэе. Q (Q <= 1000000) ширхэг асуулга буюу хүсэлт ирнэ. Хүсэлт тус бүр нь L1, R1, L2, R2 (1 <= L1 <= R1 <= N ба 1 <= L2 <= R2 <= N энэ нөхцөлийг хангах) гэсэн 4 ширхэг тоо өгөгдөнө. A[L1] --> A[R1] завсар дахь тоонуудыг S1 гэе. B[L2] --> B[R2] завсар дахь тоонуудыг S2 гэе. S1  ба S2 олонлогын огтлолцол буюу давхцаж байгаа тоонуудыг S3 гэж үзвэл Хүсэлт тус бүрийн хариулт нь |S3| буюу S3 олонлогийн элементийн тоо байна. Та хүсэлт тус бүр дахь тоог тус бүрт нь нэг нэг мөрөнд хэвлэхэд л хангалттай.
Input

N, Q

1 --> N тооны сэлгэмэл буюу А.

1 --> N тооны сэлгэмэл буюу В.
Q ширхэг L1, R1, L2, R2

Output

A сэлгэмэлийн L1 дахь элементээс R1 дахь элемент хүртэлх (L1, R1 дахь элементүүд мөн өөрсдөө орно) элементүүд болон B сэлгэмэлийн L2 дахь элементээс R2 дахь элемент хүртэлх (L2, R2 дахь элементүүд мөн өөрсдөө орно) элементүүдийн огтлолцол буюу давхцаж байгаа элементийн тоог хэвлэнэ

Эхний жишээг тайлбарлая А сэлгэмэл нь 3 5 2 1 4 гэсэн таван элементээс бүрдэж байна. В сэлгэмэл нь 2 1 4 5 3 гэсэн мөн таван элементээс бүрдэж байна. Эхний хүсэлт буюу асуулга 2 4 1 3 гэсэн дөрвөн тооноос бүрдэж байна. Энэ нь А сэлгэмэлийн 2 дахь элементээс 4 дахь элемент хүртэлх тоонуудыг (эдгээр тоонууд нь 5 2 1 байна) S1 гэе. В сэлгэмэлийн 1 дахь элементээс 3 дахь элемент хүртэлх тоонуудыг (эдгээр тоонууд нь 2 1 4 байна) S2 гэе. S1, S2 олонлогийн огтлолцол буюу давхцаж байгаа элементүүд нь 2 1 байна. Энэ огтлолцсон олонлогийн элементийн нийт тоо 2 ширхэг учраас Эхний гаралт 2 байна. Хоёр дахь гаралт нь 1 байна. Энэ нь А олонлогоос 2 1 4, В олонлогоос 4 5 3 гэсэн хоёр олонлогийн огтлолцол нь 4 гэсэн нэг элементтэй олонлог үүсч байгаа учраас элементийн тоо нь 1 байна.

Example

Input:
5 2
3 5 2 1 4
2 1 4 5 3
2 4 1 3
3 5 3 5

Output:
2
1

Нэмсэн:sw40
Огноо:2019-04-24
Хугацааны хязгаарлалт:1s-3s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:erdenebayar

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.