Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS131 - Дээл

КТМС-ийн төгсөгчид энэ удаагийн хонхны баяраараа бүгд торгон дээл хийж өмсөхөөр шийджээ. Ангийн бүх хүүхдэд дээл хийхэд нийтдээ L метр торго хэрэгтэй. Торгыг N тооны дэлгүүрүүдэд, бөөнөөр авахад хямдралтайгаар зардаг. Дэлгүүр бүрээс зөвхөн бүхэл тоон урттай торго худалдаж авч болно. i-р дэлгүүрийн реклам нь дараах байдлаар бичигдэнэ: “Та манайхаас нэг метр торгыг Pi төгрөгөөр худалдан авч болно. Хэрэв та Ri-гээс багагүй метрийг худалдан авбал метр бүрийн үнэ Qi төгрөг болно”.

Ангийн дарга нийт үнийг бага байлгахын тулд хэрэгцээнээсээ илүү метр торго авсан ч яах вэ гэж шийджээ. Ингээд дэлгүүрүүд рүү утасдсаны дараа i-р дэлгүүрт дээд тал нь Fi метр торго байгааг олж мэдсэн байна. Түүнд нийт үнэ хамгийн бага байхаар дэлгүүр бүрээс хэдэн метр торго авахыг тооцоолох програм бичиж өгнө үү.

Input

Оролтын файлын эхний мөрөнд N болон L бүхэл тоонууд байрлана (1 ≤ N ≤ 100, 0 ≤ L ≤ 100). Дараагийн N тооны мөр бүрт i-р дэлгүүрийг тодорхойлох Pi, Ri, Qi болон Fi бүхэл тоонууд өгөгдөнө (1 ≤ Qi ≤ Pi ≤ 1000, 1 ≤ Ri ≤ 100, 0 ≤ Fi ≤ 100).

Output

Гаралтын файлд шаардлагатай төгрөгийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоо байрлана.

Хэрэв дэлгүүрүүдэд байгаа бүх торгоны хэмжээ дээлүүдийг оёход хүрэлцэхгүй бол -1 гэсэн тоог гаргана.

Example

Input:

2 14

7 9 6 10

7 8 6 10 Output: 88
Input:

1 20

1 1 1 1 Output: -1


Нэмсэн:sw40
Огноо:2013-04-23
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:Москва

hide comments
2013-04-30 05:26:15 nomintuya
Жаахан томхон нэг тест нэмээд өгөөч
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.