Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0120 - Лекц |
Профессор П лекц орох болгондоо анги дүүргэлтийг тооцолж гаргадаг. Мөн анги дүүргэлтээ тодорхой тооноос бага бол бүх оюутны 70 онооноос нэг нэгийг хасдаг.
Анги дүүргэлт гэдэг нь багана дүүргэлт болон мөр дүүргэлт гэсэн хоёр тооны аль багыг нь хэлнэ. Багана дүүргэлт гэдэг нь хамгийн олон оюутантай багана дахь оюутны тоо ба мөр дүүргэлт гэдэг нь хамгийн олон оюутантай мөрөнд сууж байгаа оюутны тоо юм.
Жишээ нь доорх зургийн зүүн талд 16 оюутан суусан байна (оюутан суусан сандал ширээг харлуулав).
Энэ байрлалд мөр дүүргэлт нь 5 (4-р мөр) ба багана дүүргэлт нь 3 (1, 3, 5, 6-р багана) байна. Иймд анги дүүргэлт нь 3 байна. Хэрэв оюутнууд баруун талын зурагт үзүүлсэн байдлаар суувал багана дүүргэлт 4 болно (5-р багана). Ингэснээр анги дүүргэлт нь ч 4 болно.
Профессор П-гийн оюутнууд хамгийн ихдээ анги дүүргэлтийг хэд болгож чадахаа мэдэхийг хүсч байгаа.
Input
n, r, c бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө (0<r, c<101, 0<n<=r*c). Тэдгээр нь харгалзан оюутны тоо, мөрийн тоо, баганын тоо болно.
Output
Өгөгдсөн тооны оюутнууд өгөгдсөн ангийн анги дүүргэлтийг хамгийн ихдээ хэд болгож чадахыг гаргана.
Example
Input:
3 5 10
Output: 2
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2010-04-06 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OBJC OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST SQLITE TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ? |