Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0114 - Хит парад |
Жил бүрийн эцэст 102.5 радио станцууд сонсогчдийн саналыг хамгийн их авсан дуунуудын жагсаалтыг гаргадаг.
102.5 радио уг жагсаалтыг гаргахаасаа өмнө сонсогчдын дунд уралдаан зарладаг. Энэ уралдааны үеэр хөтлөгчид дуунуудын эзэлсэн байрын талаар зарим мэдээллийг өгөөд аль болох олон дууны байрыг таахыг санал болгоно.
Жишээ нь доорх хоёр мэдээллийг авч үзье:
- “Дуу минь, дуу минь” дуу эхний гурван байранд багтсан
- “Маамуу нааш ир” болон “Манай цэцэрлэгт тоо заасан” дуунууд эхний хоёр байранд багтсан.
Дээрх мэдээллийг ашиглан “Дуу минь, дуу минь” дуу гуравдугаар байранд орсныг хэлж болно.
Өгөгдсөн мэдээллүүдийг ашиглан эзэлсэн байрыг нь олж болох бүх дуунуудыг олох програм бич.
Input
Эхний мөрөнд мэдээллийн тоо болох N натурал тоо өгөгдөнө (1 <= N <= 500).
Дараагийн N ширхэг мөрөнд “A of B song1 song2 ... songA” хэлбэртэй мэдээлэл байх ба энэ нь эхний В байранд song1, song2, ..., songA дуунууд багтсан гэсэн үг.
Дууны нэр нь латин цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтсон, 20-оос илүүгүй урттай байна. Мэдээллүүд дотор гарах дуунуудын нийт тоо нь 500-гаас хэтрэхгүй.
Мэдээллүүд хоорондоо зөрчилдөхгүй ба байрыг нь тодорхойлж болох дуу дор хаяж ганц байна.
Output
Байрыг нь тодорхойлж болох бүх дуунуудыг гаргана. Дуу бүрийг нэг мөрөнд “байр дуу” гэсэн хэлбэрээр, байрны өсөх дарааллаар гаргана.
Example
Input:2
1 of 3 boroo
2 of 2 tsas mundur
Output:
3 borooInput:3
2 of 2 duu1 duu23 of 4 duu1 duu3 duu4
1 of 3 duu4
Output:
3 duu4
4 duu3
Input:
41 of 4 neg
2 of 3 hoyor gurav
1 of 1 duruv
1 of 4 hoyor
Output:
1 duruv
4 neg
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2009-11-25 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OBJC OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST SQLITE TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | Croatian Regional 2006 |