Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0111 - Хаалттай илэрхийлэл

Х нь зөв хаалттай илэрхийллүүдийн олонлог байг. Х олонлогийн элементүүд нь зөвхөн '(' ба ')' гэсэн тэмдэгтүүдээс тогтоно. Х олонлогийг дараах байдлаар тодорхойлж болно:

  • Хоосон тэмдэгт мөр нь Х-ийн элемент болно
  • Хэрэв А нь Х-ийн элемент бол (A) нь Х-ийн элемент байна
  • Хэрэв А, В нь Х-ийн элементүүд бол тэдгээрийг залгахад үүсэх АВ нь мөн Х-ийн элемент байна

Доорх илэрхийллүүд нь зөв хаалттай илэрхийллүүд болох ба Х-д харъяалагдана:

()(())()

(()(()))

Харин доорх илэрхийллүүд нь зөв хаалттай илэрхийлэл биш ба Х-д харъяалагдахгүй:

(()))(()

())(()

Е нь зөв хаалттай илэрхийлэл байг (Е нь Х-д харъяалагдана).

Е-гийн урт гэж түүнд орсон тэмдэгтийн тоог хэлнэ.

Е-гийн гүн буюу D(E)-г дараах байдлаар тодорхойлно:

           0                           хэрэв Е нь хоосон тэмдэгт мөр бол

D(E)= D(A)+1           хэрэв А нь Х-д харъяалагддаг ба Е=(A) бол

      max(D(A), D(B)   хэрэв А, В нь Х-д харъяалагддаг ба E=AB бол

Жишээ нь “()(())()”-ийн урт нь 8, гүн нь 2 байна. Эерэг бүхэл n, d тоонууд өгөгдсөн бол n урттай, d гүнтэй зөв хаалттай илэрхийллүүдийн тоо хэд байх вэ?

Оролт

n, d тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө (2<=n<=38, 1<=d<=19).

Гаралт

n урттай, d гүнтэй зөв хаалттай илэрхийллүүдийн тоо болох нэг бүхэл тоог хэвлэнэ.

Жишээ

Оролт:
6 2

Гаралт:
3

Тайлбар: Эдгээр 3 ширхэг зөв хаалттай илэрхийллүүдийг доор жагсаав
(())()
()(())
(()())

Нэмсэн:sw40
Огноо:2009-08-28
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.