Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0110 - Хуваарь |
КтМС-д анх зөөврийн компьютер иржээ. Энэ нь Fujitsu маркийнх байлаа.
Багш нар уг компьютерийг ашиглахын тулд дараах дүрмийг баримтална. Уг компьютерийг өглөө, өдөр, эсвэл орой авч хэрэглэж болно. Эдгээр гурван цагийн аль нэгийг багш сонгох ёстой.
Компьютерийг хэрэглэх цагийн хуваарь нь N өдрийн турш тогтмол байна. Хэрэв аль нэг багш нэг өдрийн орой нь компьютерийг хэрэглэх бол дараагийн өдрийн өглөө нь мөн заавал хэрэглэх ёстой. Мөн аль нэг өдрийн өглөө компьютерийг хэрэглэж байгаа багш урьд өдрийн орой нь хэрэглэсэн байх ёстой.
1<=N<=44 гэсэн өдрийн тоо өгөгдсөн бол цагийн хуваарийг хэдэн янзаар зохиож болохыг ол. Жишээ нь N=4 үед дараах байдлаар 5 янзын цагийн хуваарь зохиож болно:
Өдөр 1 2 3 4
Хуваарь-1 өдөр өдөр өдөр өдөр
Хуваарь-2 орой өглөө орой өглөө
Хуваарь-3 өдөр орой өглөө өдөр
Хуваарь-4 өдөр өдөр орой өглөө
Хуваарь-5 орой өглөө өдөр өдөр
Нөхцлийн дагуу хамгийн эхний өдрийн өглөө болон, сүүлийн өдрийн орой компьютерийг хэн ч ашиглахгүй.
Оролт
Өдрийн тоо болох N бүхэл тоо байна
Гаралт
Боломжит цагийн хуваариудын тоо болох бүхэл тоо байна
Жишээ
Оролт:
4
Output:
5
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2009-08-28 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |