Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0109 - Касс

Тэнгис кино театр N ширхэг касстай. Үзэгчдийг нэг дарааллаар хүлээн авч үйлчлэх ба эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлнэ. Тухайн үйлчлүүлэгчид үйлчлэх кассын дугаар нь өмнөх үйлчлүүлэгч эрэгтэй (M) эсвэл эмэгтэй (F) хүн байснаас  хамаарна. Жишээ нь Ci (i=1,2,...,N), (2<N<=40) кассчин ямар нэг үйлчлүүлэгчийг хүлээн авч үйлчилснийхээ дараагаар уг үйлчлүүлэгч нь эрэгтэй хүн байсан бол дараагийн үйлчлүүлэгчийг Cj кассчин руу, эмэгтэй хүн байсан бол Ck кассчин руу илгээнэ. Иймд дараагийн үйлчлүүлэгчид өөр кассчин үйлчлэх боломжтой байна.

Нэг ухаалаг үйлчлүүлэгч зарим үед дарааллын ямар нэг тодорхой байрлалд байгаа тохиолдолд дарааллыг аль ч кассчин үйлчилж эхэлсэн уг үйлчлүүлэгч Cm гэсэн нэг л кассчинаар үйлчлүүлэхийг олж харжээ.

Өгөгдсөн дараалал ийм боломжтой эсэхийг тодорхойлох програм бич. Хэрэв боломжтой бол хамгийн сүүлд уг ухаалаг үйлчлүүлэгч Cm кассчинаар үйлчлүүлдэг байх хамгийн богино дарааллыг ол. Боломжгүй тохиолдолд 'Impossible' гэсэн үгийг хэвлэнэ.

Кассчингуудыг 1, ..., N тоонуудаар дугаарласан.

Оролт

Эхний мөрөнд Тэнгис кино театрын кассчингуудын тоо N байрлана. Дараагийн N ширхэг мөр бүрт гурван бүхэл тоо байрлана. Эхний тоо нь кассчины дугаар ба хоёр дахь тоо нь үйлчлүүлж дууссан үйлчлүүлэгч эмэгтэй байсан тохиолдолд дараагийн хүн хэд дэх кассчин руу шилжихийг, гурав дахь тоо нь үйлчлүүлж дууссан үйлчлүүлэгч эрэгтэй байсан тохиолдолд дараагийн хүн хэд дэх кассчин руу шилжихийг заана.

Гаралт

Дээрх нөхцлийг хангасан дараалал олдсон тохиолдолд гурван мөр, олдоогүй тохиолдолд нэг мөр хэвлэнэ.

Дараалал олдсон тохиолдолд эхний мөрөнд уг дарааллын урт байх ба хоёр дахь мөрөнд F, M үсгүүдээс тогтох дараалал, гурав дахь мөрөнд Cm кассчины дугаар болох m тоо байна.

Тийм дараалал олон байгаа тохиолдолд цагаан толгойн дарааллаараа хамгийн эхэнд байхыг нь, олдохгүй тохиолдолд 'Impossible' гэсэн үгтэй ганц мөрийг хэвлэнэ.

Жишээ

Оролт:

5

1          2          4

2          4          1

3          2          3

4          1          4

5          3          5



Гаралт:

4

FFMM

4

Оролт:

4

1          4          2

2          3          1

3          1          4

4          2          3



Гаралт:

Impossible



Нэмсэн:sw40
Огноо:2009-08-25
Хугацааны хязгаарлалт:1.25s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

hide comments
2017-01-05 08:12:54 Surenbayar


Last edit: 2017-01-06 05:44:23
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.