Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0106 - Автомат

Автоматын оролт руу N болон M урттай хоёр тууз ордог. Эдгээр тууз бүр дээр харгалзан N болон M ширхэг тоонууд байна. Гаралт дээр нь N+M ширхэг тоо гарна. Уг автомат нь дараах байдлаар ажиллана:

  • Хэрэв аль нэг туузыг уншиж дууссан бол нөгөө туузан дээр үлдсэн тоонуудыг гаргаад ажлаа дуусгана.
  • Хэрэв хоёр тууз хоёулаа дуусаагүй байвал ижил магадлалтайгаар аль нэг туузан дээрх нэг тоог хэвлэнэ. Үүний дараа харгалзах туузыг нэг байрлалаар шилжүүлнэ.

Жишээ нь оролт дээр (1,2,3) ба (1,3,4) гэсэн дарааллууд туузан дээр орж ирсэн гэвэл автоматын гаралт дээр дараах дарааллуудын аль нэг нь гарна: (1,1,2,3,3,4), (1,1,2,3,4,3), (1,1,3,2,3,4), (1,1,3,2,4,3), (1,1,3,4,2,3), (1,2,1,3,4,3), (1,2,1,3,3,4), (1,2,3,1,3,4), (1,3,1,2,3,4), (1,3,1,2,4,3), (1,3,1,4,2,3), (1,3,4,1,2,3).

Input

Эхний мөрөнд N, M хоёр бүхэл тоо өгөгдөнө (1<=N<=100, 1<=M<=100).

Хоёр дахь мөрөнд N ширхэг бүхэл тоонууд өгөгдөх ба энэ нь эхний туузан дээрх тоонууд юм.

Гурав дахь мөрөнд M ширхэг бүхэл тоонууд өгөгдөх ба энэ нь хоёр дахь туузан дээрх тоонууд.

Туузан дээрх тоонууд модулиараа 106 - ээс хэтрэхгүй.

Output

Автомат хэдэн ялгаатай гаралт гаргаж болохыг илэрхийлэх нэг бүхэл тоог гаргана.

Example

Input:
3 3
1 2 3
1 3 4

Output:
12

Нэмсэн:sw40
Огноо:2009-07-23
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.