Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0087 - Хуваагч

Хавтгай дээр, бүх орой нь бүхэл координаттай цэгүүд дээр байрлах олон өнцөгт өгөгдөв.
Уг олон өнцөгтийг хамгийн олон тэг биш талбайтай хэсгүүдэд хуваах хэвтээ шулууныг ол(хэдэн хэсэг үүсэхийг ол). Уг шулууны y координат нь мөн бүхэл тоо байх ёстой.
Шулууныг татсаны дараа ямар нэг хоёр цэг нэг хэсэгт харъяалагдаж байна гэдэг нь тэдгээрийг холбосон, анхны олон өнцөгтийн талуудтай болон татсан шулуунтай огтлолцоогүй, тасралтгүй муруй шугам оршиж байна гэсэн үг юм. Доорх зурагт шулуун нь олон өнцөгтийг 3 хэсэгт хувааж байна.

Input

Оролтын эхний мөрөнд олон өнцөгтийн оройн тоо болон n тоо байрлана (3 ≤ n ≤ 50000). Дараагийн n ширхэг мөрөнд олон өнцөгтийн оройн координатууд болох (xi, yi) тоонууд зайгаар тусгаарлагдан, оройнуудыг аль нэг зүгт тойрох дарааллаараа өгөгдөнө. Координатууд нь абсолют утгаараа 108 - ээс хэтрэхгүй.
Олон өнцөгт өөрийгөө огтлох эсвэл шүргэхгүй ба аль ч хоёр орой нь давхцахгүй мөн талбай нь тэг биш байна.

Output

Гаралт дээр уг олон өнцөгтийг бүхэл координаттай хэвтээ шулуунаар хамгийн ихдээ хэдэн хэсэг болгон хувааж болохыг илэрхийлэх ганц бүхэл тоог гаргана.

Example

Input:
3
0 -1
2 1
-1 1

Output:
2

Нэмсэн:sw40
Огноо:2009-04-25
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.