Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0085 - Төөрдөг байшин

Төөрдөг байшингийн эзэн байшингийнхаа ханын цаасыг солихоор шийджээ. Ингэхийн тулд байшингийн дотор ханын нийт талбайг мэдэх хэрэгтэй болсон. Байшинг NxN хүснэгтээр илэрхийлнэ(3<=N<=33). Хүснэгтийн зарим нүдэнд цэг (‘.’ - тэмдэгт) байх ба энэ нь хоосон квадрат талбайг илэрхийлнэ. Бусад нүдэнд чагт (‘#’ - тэмдэгт) байх ба энэ нь квадрат суурьтай нэг чулуун баганыг илэрхийлнэ. Баганын суурийн талын урт 3м, өндөр нь бас 3м. Байшингийн гадуур битүү (хаалганы үүрэг гүйцэтгэж байгаа зүүн дээд болон баруун доод булангаас бусад газраар) чулуун баганатай ба мөн чагтаар тэмдэглэгдсэн газруудад чулуун багана байгаа.

Төөрдөг байшингийн зочдод харагдаж болох бүх дотоод хананы талбайг ол. Баганууд ерөнхий талтай бол тэдгээрийг хөрш гэнэ. Хөрш хоёр баганы завсраар харах болон шурган орох боломжгүй. Харин ерөнхий нэг булантай хоёр баганы завсраар шурган гарч болно. Дээрх зурагт харагдах ханыг тод зураасаар зурав.

Input

Оролт нь олон тестнээс тогтоно. Эхний мөрөнд тестийн тоо Т байрлана.
Дараагийн мөрүүдэд Т ширхэг тест байна (1<=T<=5).
Тест бүр дараах бүтэцтэй: Тестийн эхний мөрөнд N бүхэл тоо байрлана. Дараагийн N мөр тус бүрд N ширхэг тэмдэгт байна. Мөр бүр төөрдөг байшингийн хүснэгтийн нэг мөрийг илэрхийлнэ. Мөр бүр нь зөвхөн цэг болон чагт тэмдэгтээс тогтох ба мөрийн эцэст мөр шилжүүлэх тэмдэгт байрлана. Оролтонд хоосон зай байхгүй. Оролт нь хүснэгтийн зүүн дээд болон баруун доод буланд цэг үргэлж байхаар өгөгдөнө.

Output

Харагдах хананы нийт талбайг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Example

Input:
2
5
.....
...##
..#..
..###
.....
2
.#
..

Тайлбар: N=2 гэсэн тест зөвхөн жишээ оролтон дээр байгаа.

Output:
252
36


Нэмсэн:sw40
Огноо:2009-04-04
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

hide comments
2010-04-23 10:40:32 ONE
1 dex morond 0
2 dex morond 54
3 dex morond 27
4 dex morond 63
5 dex morond 0
niit 144 bish yum uu bi buruu oilgood bna uu.......yaj 252 gargah we
4 dex morond
2010-04-07 10:27:14 ONE
tiin
2009-04-07 07:55:34 sw40
Тэр нэг жижигхэн, хоёр нүд рүү булангаар нь шургаад орчихож болдог байхгүй юу.
2009-04-05 05:54:27 Tulga
Ehnii test-n deer haragdah hananii niit talbai gehleer 198 baih estoi ym bishuu?
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.