Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0081 - Процессууд

N ширхэг процесс (програм) байгаа ба тэдгээрийг ажиллуулж дуусгах ёстой. Хэрэв Процесс 1-ийг ажиллаж дууссаны дараа л Процесс 2 ажиллаж эхэлж чадах бол Процесс 2-ыг Процесс 1-ээс хамаарч байна гэж үзнэ. Хугацаа хэмнэхийн үүднээс хамааралгүй хоёр процессыг зэрэг хоёр процессор дээр ажиллуулж болно. Процессуудын хоорондох хамаарал өгөгдсөн бол төгсгөлгүй олон процессортой компьютер дээр эдгээр процессуудыг ажиллуулж дуусах хамгийн богино хугацааг ол. Мөн энэ олсон богино хугацаандаа процессуудыг ажиллуулах үед хамгийн багадаа хэдэн процессор хэрэгтэйг ол. Процесс бүр нэг нэгж хугацаанд биелэгдэж дуусдаг. Процессуудыг 1-ээс N хүртлэх натурал тоонуудаар дугаарласан (N<=200).

Input

Оролтын эхний мөрөнд процессуудын нийт тоо N болон тэдгээрийн хоорондын хамаарлын тоо M гэсэн хоёр бүхэл тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Дараагийн M ширхэг мөрөнд процессуудын хоорондын хамаарлыг тодорхойлно. Жишээ нь нэг мөрөнд "2 3" гэж бичигдсэн байвал Процесс 3-ыг ажиллуулж эхлүүлэхийн тулд Процесс 2 ажиллаж дууссан байх ёстой гэсэн үг. Өгөгдөл зөв байх ба дор хаяж нэг шийдтэй байна.

Output

Гаралт дээр зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоог гаргана. Эхний тоо T нь бидэнд төгсгөлгүй олон процессортой компьютер байсан үед процессуудыг ажиллуулж дуусгахад шаардлагатай хамгийн богино хугацааны нэгжийн тоог илэрхийлнэ. Хоёр дахь тоо нь процессуудыг Т хугацаанд ажиллуулж дуусгахын тулд хамгийн багадаа хэдэн процессор хэрэгтэйг заана.

Example

Input:
6 6
1 4
2 5
3 6
4 6
4 5
5 6


Output:
4 2

Нэмсэн:sw40
Огноо:2009-03-28
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

hide comments
2015-04-07 10:06:06 batska


Last edit: 2015-12-09 13:56:15
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.