Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0073 - Шинэ түлш

Химичид нефтийн оронд хэрэглэж болох бодис олжээ. Түүний молекулын бүтцийг доор үзүүлэв.

Энэ бодисын молекул нь зөв зургаан өнцөгтийн оройнууд дээр байрлах нүүрстөрөгчийн атомуудаас тогтоно. Уг бодисын шаталтаас үүсэх энергийг нефтээс их болгохын тулд бүх атомын электронгүй болгох шаардлагатай байдаг. Зөв зургаан өнцөгтийн оройнуудыг аль нэг оройноос нь эхлэн нар зөв A, B, C, D, E, F үсгүүдээр дугаарласан.
Химичид зөвхөн хөрш хоёр атомд нэг нэг электрон нэмж байрлуулах болон хөрш хоёр атомоос нэг нэг электрон сугалан гарган авах (аль аль атомд дор хаяж нэг электрон байгаа тохиолдолд) гэсэн хоёр үйлдлийг хийж чадна. Атом бүрд анх байсан электронуудын тоо өгөгдсөн бол энэ хоёр үйлдлүүдийг ашиглан ямар ч атомд электрон байхгүй болгож болох эсэхийг олох програм бич.

Input

Эхний мөрөнд тестийн тоо болон N (N<100) натурал тоо өгөгдөнө.
Дараагийн N ширхэг мөр тус бүрд хоосон зайгаар тусгаарлагдсан 6 эерэг бүхэл тоо байрлах ба тэдгээр нь харгалзан A, B, C, D, E, F атомд анх байсан электроны тоо болно. Нэг атомд байх электроны тоо 1000-гаас хэтрэхгүй.

Output

Тест бүрийн хувьд атомуудын бүх электроныг сугалан гаргаж болох бол YES, үгүй бол NO гэсэн хариулт хэвлэнэ.

Example

Input:
2
1 2 3 1 2 3
1 2 3 4 5 6


Output:
YES
NO


Нэмсэн:sw40
Огноо:2009-03-13
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:?

hide comments
2011-10-27 02:36:56 enkhtur


Last edit: 2014-11-14 08:32:19
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.