Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0062 - Миний дэлгүүр |
2108 он гэхэд Миний дэлгүүрийн сүлжээ Монгол орон даяар тархсан байв. Энэ үед Монгол улс n ширхэг аймагт хуваагдсан байсан ба аймаг бүр өөрийн төвтэй болсон байна. Харин аймгуудын төв бүрт Миний дэлгүүрийн нэг салбар байна. Тэдгээр нь хоорондоо бараа тээвэрлэхдээ тийрэлтэт пуужин ашиглана. Аймгийн төвүүдийн хоорондох зайнаас хамааран нэг удаа тийрэлтэт пуужингаар ачаа тээвэрлэх үнэ харилцан адилгүй байна.
Миний дэлгүүрийн захирал Их хуралд сонгогдсон тул Зам тээврийн яамнаас хоорондоо тийрэлтэт пуужингаар тээвэр хийж болох аймгуудын нэрс болон тэдгээрийн бүгдийнх нь үнэ тарифуудыг нууцаар олж авчээ. Ингээд салбар дэлгүүр хоорондын ачаа тээвэрлэлтийн зардлыг багасгахын тулд эдгээр хурдтай тээвэрлэлтүүдээс хэдийг нь сонгон авч хэрэглэхээ сонгох хэрэгтэй болсон байна. Сонгон авсан тээвэрлэлтүүдийг ашиглан аль ч дэлгүүрээс бусад дэлгүүрүүдийг дамжин (эсвэл шууд) бусад бүх дэлгүүрүүд рүү ачаа хүргэж болдог байна. Ийм шинж чанарыг хангасан бөгөөд нийт үнэ нь хамгийн бага байх тээвэрлэлтүүдийг сонговол хамгийн ашигтай сонголт болох байв. Гэвч хамгийн ашигтай хувилбарыг сонговол Зам тээврийн яамнаас нууцаар мэдээлэл авсан нь илэрхий болох тул захирал хамгийн ашигтай хувилбарын дараагийн хувилбарыг сонгон авахаар шийджээ.
Миний дэлгүүрийн захиралд тус болж хамгийн ашигтай ба түүний дараах хувилбаруудын тээвэрлэлтүүдийн үнийн нийт дүнг олох програм бич.
Input
Эхний мөрөнд нийт аймгуудын тоо болох n (2<=n<=500) бүхэл тоо болон пуужингаар хийгддэг тээвэрлэлтийн тоо болох m бүхэл тоо өгөгдөнө. Дараагийн m мөрөнд тээвэрлэлт хийгдэж буй хотуудын дугаар ai, bi (1<=ai, bi<=n) болон тээвэрлэлтийн үнэ болох wi (0<= wi <=1000) тоонууд байрлана. Хэрэв А хотоос Б хот руу тээвэрлэлт хийгддэг бол Б хотоос А хот руу мөн адил зардлаар тээвэрлэлт хийж болдог байна. Дурын хоёр хотын хооронд нэгээс илүүгүй тээвэрлэлт хийгдэнэ. Дурын хотоос бусад хотууд руу шууд эсвэл дамжин өнгөрөх аргаар ачаа хүргэж болдог байна.
Output
Хамгийн ашигтай хувилбарын тээвэрлэлтийн нийт зардал болон түүний дараагийн хувилбарын тээвэрлэлтийн нийт зардлыг нэг нэг мөрөнд хэвлэнэ. Хамгийн ашигтай хувилбар хэд хэд байвал аль нэгийнх нь нийт зардлыг хэвлэнэ. Аль нэг хувилбар нь байх боломжгүй бол -1-ийг хэвлэнэ.
Example
Input: 4 6 1 2 2 2 3 2 3 4 2 4 1 2 1 3 1 2 4 1 Output: 4 4 Input: 3 2 1 2 2 2 3 2 Output: 4 -1
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2008-12-12 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | TOJ |
hide comments
2020-08-04 06:24:02
тийм байна Last edit: 2020-08-04 06:24:15 |
|
2016-03-29 06:21:46 erdenebayr_d
анхны оролт нь Дурын хотоос бусад хотууд руу шууд эсвэл дамжин өнгөрөх аргаар ачаа хүргэх боломжгүй байж болох юм байна. |