Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0050 - БУЛИЙН ФУНКЦ |
Булийн функц гэдэг нь TRUE, FALSE гэсэн хоёр утгын аль нэгийг авдаг бөгөөд олон аргументтай байж болох (аргументгүй ч байж болно), аргументууд нь мөн TRUE, FALSE гэсэн хоёр утгын аль нэгийг авдаг функцийг хэлнэ.
Булийн функц бүрийг үнэмшлийн хүснэгтээр нь нэг утгатай тодорхойлж болно. Үнэмшлийн хүснэгтэд аргументуудын хослол бүрд харгалзах функцийн утгыг бичдэг. Жишээ нь x And y функц нь хоёр аргументтай байна. Энэ функцийн үнэмшлийн хүснэгт нь дараах байдлаар бичигдэнэ:
-------------
|x|y|x AND y|
|-|-|-------|
|0|0|0 |
|-|-|-------|
|0|1|0 |
|-|-|-------|
|1|0|0 |
|-|-|-------|
|1|1|1 |
-------------
Хэрэв хүснэгт дэх аргументуудын хослол нь цагаан толгойн дарааллаар (дээр байгаа шиг) байрлаж байвал AND функц нь гурав дахь баганаараа 0001 гэж нэг утгатай тодорхойлогдоно. Үүнтэй адилаар k аргументтай ямар ч булийн функцийг 2k урттай тэг, нэгээс тогтсон тэмдэг мөрөөр илэрхийлж болно.
(f, f1, f2, …, fN) гэсэн N+1 ширхэг булийн функцууд өгөгдөв. f функцийг f1, f2, …, fN функцуудээр илэрхийлж болох эсэхийг тодорхойл. Хэрэв болох бол хамгийн цөөн тэмдэгт орсон илэрхийллийг ол (жишээг үз).
Input
Эхний мөрөнд N (1 ≤ N ≤ 9) бүхэл тоо өгөгдөнө. Дараагийн N+1 мөрөнд f, f1, f2, …, fN функцуудын тодорхойлолтууд харгалзан байрлана. Функц бүрийг дээр өгүүлсэн тэмдэгт мөрөөр тодорхойлно. f функцийн аргументын тоо 2-оос ихгүй байх ба бусад функцийн аргументын тоо гурваас ихгүй байна.
Output
Эхний мөрөнд хайж байгаа илэрхийлэл эсвэл илэрхийлэл олдохгүй тохиолдолд “Impossible” гэсэн үг байна. Ганц ч аргументгүй функцийн ард хаалт тавихгүй. Хэрэв f функц ганц аргументтай бол түүнийг x, хоёр аргументтай бол тэдгээрийг x, y гэж тэмдэглэнэ.
Example
Input: 2 1 1010 0 Output: f1(f2,f2)
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2008-07-27 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ? |
hide comments
2015-05-07 15:34:00 osb
Оролт: 1 0001 0001 Бол гаралт ямар байх вэ? |
|
2009-07-17 09:33:54 Khongor [SMCS]
Олон хариутай бол яах вэ? Жишээ нь : 2 1 1 1 |