Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0033 - Нум |
КтМС-ийн 40 жилийн ойд зориулан 2000 x 2000 метрийн хэмжээтэй бүжгийн танхим барьжээ. Шалыг нь 1 метрийн урттай тал бүхийн квадрат хэлбэрийн плитагаар бүрсэн. Үүний дараа нэг бүтэлгүй ажилчин шалан дээр арилдаггүй будгийг нум хэлбэртэйгээр асгаж орхисон байна. Гэвч үүнийг засах нэг арга байгаа нь тэгш өнцөгт хэлбэртэй хивс худалдан авч энэ нумыг далдлах явдал юм. Уг нум нь танхим дотор төвтэй тойргийн хэсэг болно. Сургуулийн захирал ирж нумын төгсгөлийн хоёр цэг болон бас нэг төгсгөлийн бус цэгийн координатуудыг хэмжиж авсан. Тэгш өнцөгт хэлбэрийн хивсний талууд нь плитануудын талуудтай параллель эсвэл перпендикуляр байна (тэгш өнцөгтийн оройнуудын координат бүхэл тоо байна). Ийм хивсний талбайн боломжит хамгийн бага утгыг ол.
Input
Оролт дээр зургаан бүхэл тоо өгөгдөнө. Эхлээд нумын төгсгөлийн цэгүүдийн координатууд өгөгдөнө. Дараа нь нумын төгсгөлийн бус цэгийн координатууд байна. Координатуудын абсолют утга 1000-аас хэтрэхгүй. Цэгүүд нэг шулуун дээр оршихгүй. Нум нь бүхлээрээ [-1000, 1000]2 квадратад багтана.
Output
Нумыг бүрхэж чадах тэгш өнцөгт хивсний боломжит хамгийн бага талбайн хэмжээг хэвлэнэ.
Example
Input: 476 612 487 615 478 616 Output: 66
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2008-04-18 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ? |