Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0032 - Хаадын эрэлд

Олон улсын археологичид Хүннүгийн үеийн оршуулгын газар олжээ. Энэ оршуулгын газар нь тэгш өнцөгт хэлбэртэй ба тус бүр M ширхэг булшнаас тогтох N мөрөөс тогтоно.
Археологичид булшнуудыг баруун хойд өнцгөөс нь эхлэн ухаж эхэлсэн. Тэд нэг өдөр нэг л булшийг ил гаргаж чадна. Хэрэв археологичдын ухаж байгаа чиглэлд өөр хөрш булш байгаа бол дараагийн өдөр нь тэр булш руу нүхээ үргэлжлүүлж ухна.
Харин уг чиглэлд ухчихсан булш эсвэл оршуулгын газрын зах байгаа бол чиглэлээ баруун тийш 90 градусаар өөрчилж ажлаа үргэлжлүүлнэ.
Эдгээр булшнуудын хоёр нь Хүннүгийн хаадын булш юм. Харин үүнийг археологичид мэдэхгүй байгаа. Өнөөдөр эхний хааны булшийг олсон ба дараагийн булшийг олох хүртэл болон сүүлчийн булшийг ухаж дуустал хэдэн өдөр өнгөрөхийг ол.

Input

Эхний мөрөнд оршуулгын газрын хэмжээ болох N, M бүхэл тоонууд байна (2 ≤ N, M ≤ 100). Хоёр дахь болон гурав дахь мөрөнд хаадын булшны координатууд байна. Баруун хойд өнцөгт байгаа булш (1, 1) гэсэн координаттай, зүүн урд байгаа булш (N, M) гэсэн координаттай гэж үзнэ. Археологичид (1, 1) гэсэн булшнаас эхлэн баруун тийш чиглэлтэйгээр ухаж эхэлнэ.

Output

Хоёр хаадын булшны хооронд археологичид хэдэн өдөр зарцуулахыг болон эхний булшийг олсноос хойш хэдэн өдрийн дараа ажлаа дуусгахыг илэрхийлэх хоёр бүхэл тоог зайгаар тусгаарлан гаргана.

Example

Input:
5 4
2 2
5 3


Output:
6 12

Нэмсэн:sw40
Огноо:2008-02-27
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:?

hide comments
2019-05-16 17:26:37
unen shuu chuka da
2011-04-21 12:32:33 Chuka Da
ene bodlogod balai olon zug chig bichij baihaar ganst zurag oruulchihgui de, baruun hoid gej odoo ali ontsogiig ni heleed baigaam boloo
2009-06-08 04:51:57 Zero
hi
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.