Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0028 - Шоонууд |
N2 ширхэг цагаан шоог NxN квадрат үүсгэхээр өрж тавьжээ. Үүний дараа хоорондоо холбоостой шоонуудын хоосон биш нэг олонлогийг сонгон авч хар өнгөөр будсан. Энэ үйлдлийн дараа цагаанаараа үлдсэн шоонууд нь ганц холбоост мужийг үүсгэж байсан. Эдгээр шоонууд хязгааргүй том хавтгай дээр байгаа ба нэг өнгийн шоонууд бүгд хоорондоо наалттай байгаа. Шоонуудыг өргөлгүйгээр, наалтыг нь хөндөлгүйгээр хар цагаан өнгөтэй хэсгүүдийг салгаж болох эсэхийг ол.
Доорх жишээн дээр N=5 үеийн шоонуудыг дээрээс нь харсан зургууд харагдаж байна. Эхний тохиолдолд хэсгүүдийг салгаж болох бол хоёр дахь тохиолдолд болохгүй юм.
Input
Эхний мөрөнд тестийн тоо байна.
Тест бүрийн эхний мөрөнд N (3 ≤ N ≤ 1000) бүхэл тоо байна. Дараа нь N мөрөнд N ширхэг тэмдэгтээр шоонуудын будагдсан байдлыг харуулна. 0 нь цагаан шоог, 1 нь хар шоог дүрслэнэ. Хар болон цагаан хоёр хэсэг нь холбоостой байхаар өгөгдөнө (хоёр шоо ерөнхий оройтой боловч ерөнхий талсгүй бол холбоосгүй байна гэж үзнэ).
Output
Тест бүрийн хувьд хоёр хэсгийг салгах боломжтой бол “Yes”, үгүй бол “No” гэсэн хариуг нэг нэг мөрөнд хэвлэнэ.
Example
Input: 2 5 10001 10001 10001 11111 11111 5 11011 11011 10001 11111 11111 Output: Yes No
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2008-02-25 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ? |
hide comments
2013-09-10 13:22:29 LearnerMN
хохо нэг статик хувьсагч дээр алдчихсан байна. |
|
2011-05-30 11:07:10 Chuka Da
4n tiish ni tsagaan hesgiig ni sugalj boloh esehiig ni shalgaad boloo biz de, eroosoo test dawdaggui ee |