Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0027 - Цахиур Төмөр II

Цахиур Төмөр нэгж квадратуудаас тогтох тэгш өнцөгт өрөөнд байгаа бөгөөд тэрээр арван тавны цагдаа нараас зугтаж яваа ажээ. Нэг нүднээс зэргэлдээ дөрвөн нүд рүү шилжиж болдог (диагоналийн дагуу шилжихгүй). Мөрдөгчдөөс мултрахын тулд Төмөр аль болох чигээрээ явахгүй байх стратеги баримталж байгаа буюу боломж гарах бүрт зүүн эсвэл баруун гар тийш эргэнэ. 2 тал руу эргэх боломжгүй үед л чигээрээ явах ба хэзээ ч эсрэг чиглэл рүү буцаж эргэхгүй.
Төмөрийн байрлал болон өрөөний зураглал өгөгдсөн бол Төмөр зугтаж чадах эсэхийг тодорхойлж, зугтаж чадах (өрөөний захад хүрэх) тохиолдолд хамгийн багадаа хэр урт зам туулахыг ол.

Input

Эхний мөрөнд тестийн тоо t ( 1 ≤ t ≤ 100 ). Үүний дараа тест бүр нь дараах байдалтай байна.
• Өрөөний өндөр болон өргөн болох зайгаар тусгаарлагдсан h, w (1 ≤ h,w ≤ 80) тоонуудыг агуулсан мөр
• тус бүр нь w тэмдэгт агуулах h ширхэг мөр. Тэмдэгтүүд нь @(Төмөрийн байрлал), #(саад), .(хоосон зай) гэсэн тэмдэгтүүд байна.

Output

Тест бүрийн хувьд
• Хэрэв зугтах боломжтой бол өрөөний зах хүртэл явах замын хамгийн бага урт, үгүй бол -1 байна.

Example

Input:
2 
9 13
# # # # # # # # # # # # #
# @ . . . . . . . . . . #
# # # # # . # . # . # . #
# . . . . . . . . . . . #
# . # . # . # . # . # . #
# . # . . . . . . . # . #
# . # . # . # . # . # . #
# . . . . . . . . . . . #
# # # # # . # # # # # # #
4 6
# . # # # #
# . # . # #
# . . . @ #
# # # # # #


Output:
31
-1

Нэмсэн:sw40
Огноо:2008-02-23
Хугацааны хязгаарлалт:0.100s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:?

hide comments
2016-12-27 10:56:13
h, w == 1 гэдгийг анхаарах хэрэгтэйм байна шүү
2011-03-29 04:01:51 Dunno
end Ondor ni ymr hamatain be. hehe
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.