Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0025 - Худалдаачин

Хэдэн жилийн турш аялсны эцэст худалдаачин Дорж төвхнөхөөр шийджээ. Тэр өөрийн үйлчлүүлэгчидтэйгээ аль болох ойр байхаар байшин барихаар болсон бөгөөд азаар тэр бүх үйлчлүүлэгчдийнхээ байрлалыг мэддэг байжээ. Түүний бүх үйлчлүүлэгчид ялгаатай бүхэл тоон координаттай цэгүүдэд байрлана. Доржын барих байшин нь бүхэл тоон координатад баригдах бөгөөд аль ч үйлчлүүлэгчийн байрлалтай давхцахгүй байх ёстой. Дорж том бөгөөд хүн амын нягтаршил ихтэй хотод амьдарч буй тул шинэ баригдах байшин ба i-р хэрэглэгчийн хоорондын зай нь |x − xi| + |y − yi| томъёогоор тодорхойлогдоно.
Бүх хэрэглэгч хүртэлх зайн нийлбэр нь хамгийн бага байхаар Доржийн төвхнөх нийт боломжит байрлалын тоог ол.

Input

Эхний мөрөнд тестийн тоо t ( 1 ≤ t ≤ 100 ). Үүний дараа тест бүр нь дараах байдалтай байна.
• Нэг мөрөнд Доржийн хэрэглэгчдийн тоо нь n (1 ≤ n ≤ 2000) байна.
• xi болон yi (−1000000000 ≤ xi, yi ≤ 1000000000) тоонуудыг агуулах n ширхэг мөр байна.

Output

Тест бүрийн хувьд:
• Бүх хэрэглэгч хүртэлх зайн нийлбэрийн хамгийн бага утга ба нийт боломжит байрлалын тоо.

Example

Input:
2
4
1 -3
0 1
-2 1
1 -1
2
-999888777 1000000000
1000000000 -987654321


Output:
10 4
3987543098 3975087573110998514

Нэмсэн:sw40
Огноо:2008-02-23
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:?

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.