Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0021 - Замын тэмдэг |
Замын том уулзварууд дээр жолооч нарын хийж болох эргэлтүүдэд түүний аль зурвасаар явж уулзварт ирснээс нь хамааран хязгаарлалт тавьсан байдаг. Ийм тэмдгийн жишээг доор үзүүлэв:
m ширхэг замын уулзварыг авч үзье. Энэ уулзварт ирсэн жолооч m чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно: ирсэн замаараа буцах эсвэл бусад m-1 замуудын нэгээр явах. Боломжит чиглэлүүдийг жолоочийн хувьд зүүнээс баруун тийш 1...m тоонуудаар дугаарлая. 1 гэсэн дугаарыг буцаж ирсэн замаараа явах чиглэл авах ба хамгийн зүүн талын зам нь 2 гэсэн дугаарыг авах гэх мэтээр дугаарлана.
Зам нь n зурвастай байг. Зурвасуудыг зүүнээс баруун тийш 1...n тоонуудаар дугаарлая. Хамгийн зүүн талын зурвас 1 гэсэн дугаар, дараагийнх нь 2 гэсэн дугаар авах гэх мэт. Замын тэмдэг зурвас бүрийн хувьд m төрлийн чиглэлүүдийн аль аль руу нь явж болохыг заана. Энд дараах нөхцлүүд биелэх ёстой:
1. хэрэв i-р зурвасаас a-р чиглэлд явж болох ба j-р зурвасаас b-р чиглэл рүү явж болдог бөгөөд i нь j-гээс эрс бага бол a ≤ b байна;
2. зурвас бүрийн хувьд ядаж нэг чиглэлд явж болдог байна;
3. чиглэл бүрт дор хаяж нэг зурвасаас ирдэг байна.
Энэ замын уулзвар дээр хэдэн янзын замын тэмдэг тавьж болохыг ол.
Input
Оролт нь m, n хоёр бүхэл тоо агуулна (2 ≤ m ≤ 50, 1 ≤ n ≤ 15).
Output
Гаралт дээр хэдэн янзын замын тэмдэг байж болохыг илэрхийлэх ганц тоог гаргана.
Example
Input: 4 2 Output: 7Энэ гаралтын хувьд дараах замын тэмдгүүд боломжтой:
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2008-01-26 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | C CSHARP CPP JAVA PAS-GPC PAS-FPC |
Эх сурвалж: | ? |