Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0018 - Хашаа

Хавтгай дээр хооронд нь салахгүйгээр наасан квадратуудаас тогтох хоёр дүрс өгөгдөв. Дүрс бүрийн хувьд аль ч хоёр квадрат нь нэг бол ерөнхий цэггүй, эсвэл ерөнхий талтай, үгүй бол ерөнхий оройтой байна. Сүүлчийн тохиолдолд аль алинтай нь ерөнхий талтай байх квадрат олдно.

Хоёр дүрсийг хангалттай том талбайтай, тэгш өнцөгт хэлбэрийн ширээн дээр, квадратуудынх нь тал бүр ширээний талуудтай параллель болон перпендикуляр байхаар тавьсан. Хоёр өөр дүрст харъяалагдах квадрат нэг бол хоорондоо шүргэлцээгүй, эсвэл ерөнхий талтай, үгүй бол ерөнхий оройтой байна. Дүрснүүдийг эргүүлэх болон, нөгөө талаар нь ширээн дээр тавьж болно.
Хоёр дүрсийг нийлүүлж тавьснаар үүсэх, квадратуудын талаар хязгаарлагдсан хашаануудаас хамгийн том талбайтайг нь ол. Квадратуудыг нэгж урттай талтай гэж үзнэ.
Жишээ нь дээрх зурагт үзүүлсэн хоёр дүрсийн хувьд доорх байдлаар нийлүүлэн тавьж болно. Энэ тохиололд хамгийн том хашаа үүсч болох ба түүний талбай нь 4 юм.

Input

Оролтын эхний мөрөнд h1 ба w1 хоёр тоо байна (1 ≤ h1, w1 ≤ 10). Дараагийн h1 мөр тус бүрд w1 тэмдэгт байх ба нийтдээ эхний дүрсийг тодорхойлно. Тэмдэгт бүр нь "*" (од) эсвэл "." (цэг) хоёрын нэг байх ба од нь квадратыг, цэг нь хоосон нүдийг төлөөлнө.
Дараагийн мөрөнд h2 ба w2 хоёр тоо байна (1 ≤ h2, w2 ≤ 10). Дараагийн h2 мөр бүрт байх w2 тэмдэгтүүд нь хоёр дахь дүрсийг эхний дүрстэй адилаар тодорхойлно.
Дүрс бүр холбоост (тасархай хэсэг байхгүй) байх ба ядаж нэг квадратаас тогтно.

Output

Гаралт дээр үүсч болох хамгийн том хашааны талбайг илэрхийлэх ганц тоо байна. Хэрэв битүү хашаа үүсгэх боломжгүй бол 0 гэсэн тоог гаргана.

Example

Input:
8 8
........
.***....
..**....
.*****..
...*.*..
...***..
****....
........
8 8
........
........
........
........
*******.
........
........
........

Output:
4

Нэмсэн:sw40
Огноо:2008-01-23
Хугацааны хязгаарлалт:0.209s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.