Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0013 - Шинэ дэлгэц

Мэдээлэлзүйн олимпиадад бэлтгэгч сурагчид компьютерийн ард удаан суудаг тул эмч нар тэдний эрүүл мэндэд санаа зовж шинэ видео адаптер бүтээжээ. Тэр нь цэгүүдээ мөр мөрөөр нь биш диагоналиар нь гаргадаг байна. Диагоналиуд төрөл бүрийн урттай тул ингэснээр дэлгэцийг удаан ширтэх аргагүй болдог тул сурагч залхан өөр зүйл хийхээр явах ёстой ажээ. Цэгүүдийг дэлгэцийн зүүн дээд өнцгөөс эхлэн баруун доод өнцөг хүртэл зүүн дороос баруун дээшээ чиглэлтэй бүх диагоналиудын дагуу гаргана. Өгөгдсөн зургийн цэгүүдийг ямар дарааллаар дэлгэцэн дээр гарахыг олох програм зохио. (адаптерын ажиллагааг жишээ оролт, гаралтаас үзнэ үү.)

Input

Дэлгэц нь квадрат хэлбэртэй ба бодлогын оролтын өгөгдлийн эхний мөрөнд нь уг квадратын талын урт хэдэн пиксель байхыг харуулсан N бүхэл тоо байна. Үүний дараа N тооны мөрөнд тус бүрд нь зуугаас хэтрэхгүй N ширхэг тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.Энэ нь дэлгэцэнд гарах ёстой цэгүүд юм. 1<=N<=100.

Output

Гаралт дээр шинэ дэлгэцийн хувьд уг цэгүүд ямар дарааллаар гарах ёстойг хэвлэнэ. Цэгүүдийн утгууд буюу тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ.

Example

Input:
4
1  3  6  10
2  5  9  13
4  8  12 15
7  11 14 16

Output:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

Нэмсэн:sw40
Огноо:2007-12-19
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:TOJ

hide comments
2019-07-11 07:32:00
hehe recursive function bicheegui 0.00 sek bolchihloo :-)
2012-12-15 16:00:59 LearnerMN
hehe c++ r bish C r upload hiisen chini 0.01 boltson :-)

Last edit: 2012-12-15 16:01:31
2012-12-15 15:55:56 LearnerMN
Hehe bi recursive function aa joohon buruu bichtsen bololtoi 0.08 cek bolchihloo
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.