Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0012 - Загас судлал

Загас судлалын хүрээлэн жагсаан байрлууласан n аквариумтай. Аквариум бүрд байгаа загасны тоо өгөгдсөн. Загас нь дараах байдлаар үржинэ: f ширхэг болсон загасны сүрэг max(1000-f, 1) секунд амьдарсны дараа нэг шинэ загас төрүүлнэ. f тооны загастай сүрэг хугацааны анхны загасаа төрөхийг эхний агшнаас эхлэн max(1000-f, 1) секунд хүлээнэ гэсэн үг юм.

Жишээ нь 996 загастай сүрэг дараах байдлаар үржинэ:

хугацааны     загасны     дараагийн загас 
агшин         тоо         төрөх хүртлэх хугацаа
0             996         4
4             997         3
7             998         2
9             999         1
10            1000        1
11            1001        1
12            1002        1
...           ...         ...

Шинэ загас төрөх бүрд лаборант тусгай дэвтэрт тэмдэглэж авах ёстой. Тэрээр дэвтэрт агшин зуур бичдэг ба харин тэмдэглэж авахын тулд загас төрж байгаа аквариумын хажууд очих ёстой.
Лаборант нэг аквариумаас хажуугийн аквариум орох замдаа 1 секундыг зарцуулдаг. Хугацааны эхэнд лаборант нэгдүгээр аквариумын хажууд байна. Лаборантын тэмдэглэж авч амжихгүй байх хамгийн эхний загас төрөх агшныг ол.

Input

Оролтын эхний мөрөнд аквариумын нийт тоо болох n тоо байрлана (2<=n<=50). Дараагийн n ширхэг мөр тус бүрд i-р аквариум дахь загасны тоо буюу ai тоо байрлана (1<=ai<=2007).

Output

Гаралтын дээр лаборантын бүртгэж авч чадахгүй эхний загас төрөх агшныг хэвлэнэ.

Example

Input:
3
996
1
994

Output:
7
Энэ жишээн дээр лаборант эхний загас төрөхийг хүлээж нэгдүгээр аквариум дээр 4 дэх секунд хүртэл зогсно. Үүний дараа тэр гурав дахь аквариум рүү гүйх (2 секунд зарцуулна) ба 6 дахь секундэд төрөх загасыг яг бүртгэж амжина. Харин дараагийн загас 7 дахь секундэд 1-р аквариумд төрөх үед тэр тэнд очиж амжихгүй.

Нэмсэн:sw40
Огноо:2007-12-19
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:?

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.