Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
CSMS0008 - Асуулт ба хариулт |
Пентагоны өгөгдлийн санд байгаа нууц мэдээллүүд нь 1-ээс 5000 хүртлэх тоогоор дугаарлагдана. Сангийн хэмжээ (үүнийг N үсгээр тэмдэглэе) нь их ба түүнд 100 000 хүртлэх ширхэг тоонууд хадгалагдаж болно. Өгөгдлийн санг удирдах систем нь "ямар элемент хэмжээгээрээ i-рт жагсах вэ?" гэсэн хэлбэртэй хүсэлтүүдийг хурдан боловсруулж байх ёстой. Энд i нь 1-ээс N-ийн хоорондох натурал тоо.
Input
Оролт нь хоёр хэсгээс тогтно. Эхлээд өгөгдлийн сан байрлах ба дараа нь түүнд хандсан хүсэлтүүд байрлана. Өгөгдлийн сангийн формат нь маш энгийн: эхний мөрөнд N тоо байх ба дараагийн N ширхэг мөрөнд нууц мэдээллийн дугаарууд нэг нэг мөрөнд, ямар нэг эрэмбэгүйгээр байрлана. Хүсэлтүүдийн формат нь мөн хялбархан бөгөөд эхний мөрөнд K тоо, дараагийн K мөрөнд i тоонууд нэг нэг мөрөнд байрлана. Өгөгдлийн сан болон хүсэлтүүдийн дараалал нь хоорондоо гурван чагт ('#') тэмдэгтээр тусгаарлагдана.
Output
Гаралт нь K ширхэг мөрөөс тогтох ба мөр бүрт харгалзах хүсэлтийн хариуг бичсэн байна. i гэсэн хүсэлтийн хариу нь баазад байгаа элементүүдийг багаас нь эхлэн тоолоход i-рт нь байх элементийн утга юм.
Example
Input: 5 7 121 123 7 121 ### 4 3 3 2 5 Output: 121 121 7 123
Нэмсэн: | sw40 |
Огноо: | 2007-12-04 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE |
Эх сурвалж: | ? |